У.Хүрэлсүх: Энэ онд боловсролын салбарт урьд өмнө байгаагүй их хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө

2018 оны 01 сарын 22

            Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсролын улсын II зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Эрхэм хүндэт,

Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,

Хатагтай, ноёд оо,

            Монголчууд бид эрт дээр үеэсээ эрдэм ухааныг баян баяны дээд, эрхэм дээд баянд тооцож, эрдэм мэдлэгийг түгээгч багшийг шүтэж ирсэн оюунлаг ард түмэн билээ.

Багшийн гараас хөтлөөгүй, багшаар бичиг эрдэм ухаан заалгаагүй хүмүүн гэж нэгээхэн ч үгүй биз ээ.

Хүн бүхэнд л багштай холбооотой нандин сайхан дурсамж, гэгээлэг сайхан тэмүүлэл байдаг. Хүн бүхэн л багшаа хайрлаж, багшдаа сайн сайхныг хүсч, багшдаа туслахыг эрхэмлэж явдаг.

Би ч бас өнөөдөр Монголын багш нарын энэ сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна.

Эрхэм хүндэт,

Багш, сурган хүмүүжүүлэгчид  ээ,

Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

          Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа надад хандаж багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг 11 жилийн дараа зохион байгуулж, боловсролын шинэчлэлийн асуудлаа хэлэлцэх гэж байна. Энэ зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах санал тавьсаныг би ихэд билэгшээн хүлээн авсан.

Бид нийгэм, эдийн засгийн бүх салбарт 2018 онд их зүйлийг бүтээнэ. 2018 он бол Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд их ажлыг амжуулсан жил байх болно.

Монгол Улсын Засгийн газраас үр хүүхдүүдийнхээ сурч боловсрох нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарал хандуулна.

Монгол Улсын Засгийн газар юуны өмнө өнөөгийн ерөнхий боловсролын сургуулиудын гурван ээлжээр хичээллэж байгааг халж, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлнэ.

Мөн сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулна. Хот суурин газарт хүүхэд бүрийг  цэцэрлэгт явах боломжийг бий болгоно.

2018 онд боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө.  

2018 онд улсын хэмжээнд улсын төсвийн болон гадаадын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр 46186 суудлын хүчин чадалтай 99 сургууль, 2090 орны хүчин чадалтай 19 дотуур байр, 20140 орны хүчин чадалтай 127 цэцэрлэгийг барьж эхэлнэ.  

Гурван ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургууль 2016 онд 31 байсан бол 2017 оны төгсгөлд 21 болж буурсан, 2019-2020 оны хичээлийн жил эхлэхэд гурван ээлжээр хичээллэдэг байдал бүрэн арилсан байх болно.   

Монгол Улсын Засгийн газраас багш нарын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, боловсролын салбарын хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлнэ.  

Багш, нарын болон нийт төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудал Засгийн газрын анхаарлын төвд байх болно гэдгийг тэмдэглэн хэлье.


Ирсэн саналууд
П.Энхтуяа:

Санаа бодол, ажлын нөхцөл байдлаа илэрхийлэх боломжийг олгосон , багаар ажиллаж олон дүү нартаа болсон , үр дүнтэй маш сайн сургалт боллоо. Зохион байгуулсан шат шатны удирдлагуудадаа баярлаж талархсанаа илэрхийлье.


2019 оны 11 сарын 06
Мөнхцэцэг:

Арга зүйчийн амралтын хоногийг багш нарынхтай адилтгах


2019 оны 11 сарын 04
Уранчимэг:

Сургалтын менежерүүдэд ажилласан жилээс нь хамааруулж зэрэг олгодог болох


2019 оны 11 сарын 03
цэцэгмаа:

маш хангалттай


2019 оны 11 сарын 03
Түвшинтунгалаг:

Бусдын туршлагаас суралцсан сайхан, сургалт зөвлөгөөн боллоо. Багш нартаа баярлалаа


2019 оны 11 сарын 03
Ш.Ганчимэг:

Цалингийн шатлал .илүү цаг.амралтын хоног анхаарах


2019 оны 11 сарын 03
Ш.ганчимэг:

Цалингийн шатлалд өөрчилж оруулах амралтын 48 хоног илүү цаг хоногтой боло


2019 оны 11 сарын 03
B.Byambajaw:

Busdaas suraltssan goe surgalt bolloo . Sumdiin bvleg tsoohon gazart zaawal arga zvichtei bolgoh ni surgaltand ilvv vr dvntei bn .


2019 оны 11 сарын 03
Туяацэцэг:

Гэмтлийн улмаас оюуны бэрхшээлтэй болсон хүүхдийг шалгалтанд оруулахдаа бусад хүүхдийнхтэй ижил шалгуураар аваад байна. Энэ зөв үү. Ачаалал даах чадваргүй эмчийн хяналтанд байдаг.


2019 оны 10 сарын 26
ундармаа :

үр өгөөж, юм бодуулсан сайхан сургалт боллоо. та бүхэндээ баярлалаа


2019 оны 10 сарын 25