Нэгдсэн хуралдаан

2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр

Нэгдсэн хуралдаан, Аймгийн Хөгжимт драмын театр

08.00-08.10

Нээлтийн үйл ажиллагаа

08.10-08.15

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн мэндчилгээ

08.15-09.00

Ерөнхий боловсролын тулгамдсан асуудал, бодлогын шинэчлэл
Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

09.00-09.20

Дурсгалын зураг авахуулах

09.20-09.40

Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл
А.Цолмон, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн

09.40-10.10

Багшийн цалин хөлсний шинэчлэл
Ж.Ганбаатар, БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн

10.10-10.50

Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл
С.Санжаабадам, Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга

10.50-11.30

Боловсролын хөгжлийн чиг хандлага
Д.Банзрагч, Систем судлаач

11.30-13.30

Үдийн завсарлага


2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр

Нэгдсэн хуралдаан, Аймгийн Хөгжимт драмын театр

14.30-14.40

"Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл" салбар зөвлөгөөний зөвлөмж танилцуулах I салбар хуралдааны оролцогч

14.40-14.50

"Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл" салбар зөвлөгөөний зөвлөмж танилцуулах II салбар хуралдааны оролцогч

14.50-15.00

"Сургалтын чанар, үнэлгээ" салбар зөвлөгөөний зөвлөмж танилцуулах III салбар хуралдааны оролцогч

15.00-15.10

"Хүүхдийн хөгжил, хамгаалал хүмүүжил, төлөвшил" салбар зөвлөгөөний зөвлөмж танилцуулах IV салбар хуралдааны оролцогч

15.10-15.20

Үг хэлэх
Д.Галсандондог, Ховд аймгийн Засаг дарга
Ж.Ган-Эрдэнэ, Боловсролын үнэлгээний төвийн захирал, салбар хуралдааны зохицуулагч

15.20-15.30

Хаалтын үйл ажиллагаа



Ирсэн саналууд
эрдэнэбат:

менежерүүд ажлын ачаалал ихтэй байдаг илүү цаг ажиллаад илүү цагийн хөлс мөнгөгүй мөн урамшуулал авах % бага амралтын хугацааг ажлын 48 хоног болгох саналтай байна.статистик мэдээ хариуцсан орон тоо гаргаж өгвөл сайн байна


2019 оны 10 сарын 09
Д.Түвшинбаяр:

Арга зүйч нарынн цалингийн шатлал үнэхээр бага багш нарыхаас доогуур дотуур байрны багш нартай эн тэнцүү байна. Тэгсэн хэрнээ удирдах албан тушаалтан гэдэг.


2019 оны 09 сарын 30
Б.Бямбасүрэн:

Сургалтын менежер,багш нарын ажлын байрны тодорхойлолтыг баталж гаргах,ажлын чиг үүргийг тодорхой болгох нь тулгамдсан асуудал болж байна.ЕБС-д хүний нөөцийн ажилтан статистик хариуцсан ажилтны орон тоог гарган ажиллуулах шаардлагатай байна.Үндэслэл нь мэдээ тайлангийн ажлыг сургалтын менежерүүд хийдэг ихэнх цагаа үүнд зарцуулж байгаа,багш нартайгаа тулж ажиллах цаг маш бага байдаг.Сургалтруу орж ажиллах зав гарахгүй байгаа өглөө 7,30-18,45 хүртэл ажилладаг,үдээс хойшийн 7-р цаг 18,45-д дуусдаг.


2019 оны 09 сарын 17
Д.Буяннэмэх:

Төрийн ажилд шударга бус зүйл их байна. Сургуулийн захирал сургалтын менежер зарим газарт намын нэр нүүрээр гарч ирээд ажлаа хийж чадахгүй, бусдаар ажлаа хийлгэж, болохгүй бол чөлөө аваад явчихдаг, ажлаас тойрдог зэрэг нь бусдад хүндрэл учруулж байна. 30 гаруй жил багшийн ажлыг ор нэрийн төдий, хийсэн, МХТ-н наад захын үйлдэл ашиглах чадваргүй ,багшийн ажлыг нарийн бичигтэй хийж байсан хүн яаж багш хөгжүүлж удирдан чиглүүлэх вэ?


2019 оны 09 сарын 17
Оюунчимэг:

Илтгэл нээгдэхгүй байна. Уншмаар байнаа


2019 оны 09 сарын 16
о.гантөмөр:

Сургалтын менежерийн ажлын ачаалал их тул ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулах, илүү цаг, ур чадвар, үр дүнгийн урамшуулал дээр анхаарах, ээлжийн амралтын хугацааг 40-48 болгох


2019 оны 09 сарын 13
о.гантөмөр:

Дээрх багш нартай санал 1 байна. Мөн сургалтын менежерийн ээлжийн амралтыг багш нартай адил 48 хоног болгох саналтай байна


2019 оны 09 сарын 13
Г. Цэрэндолгор:

Сургалтын менежерийн ажлын ачаалал маш их байна. Сургуулийн бүхий л ажилд оролцдог. Үндсэн ажил руугаа орох багш сурагчидтай ажиллах цаг бага байна. Иймд ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах, ачаалал их учир урамшуулал, ур чадвар, илүү цаг ажилласны нэмэгдэл зэрэг цалин хөлсний нэмэгдэл дээр дахин харж өөрчилж өгмөөр байна.


2019 оны 09 сарын 13
Ц.Болормаа:

Сайн баййнуу. Менежер Багш нарын 5 жил тутамд авдаг мөнгөн урамшууллыг эмч нарых шиг 3 жил болгомоор байна.Удирдах ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх


2019 оны 09 сарын 13
балсанцэрэн:

менежерийн ажлын ачаалал их бичээч,тайлан мэдээ гаргах хариутай бичгийн хариу явуулах гээд үндсэн ажлаас гадна өөр ажил их байдаг нь үндсэн ажлаа хийхэд цаг бага гардаг. Иймээс менежерийн ажлын байрны тодорхойлолтонд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байна


2019 оны 09 сарын 13